"Мандах наран-Мөнгөн сарны дор" номын нээлт боллоо

May be an image of hospital and text

Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвийн Амаржих газрын зөвлөх эмч, аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Цэрэндоржийн Нарангэрэл "Мандах наран-Мөнгөн сарны дор" ном туурвиж өчигдөр /2026.08.08/ нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.

May be an image of one or more people, hospital and text

Ц.Нарангэрэлийн хувьд эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан. Эх хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг цаг наргүй ажил. Тиймээс ажил, мэргэжлийнхээ онцлог, хоёр дахь гэр болсон хамт олныхоо тухай олон сайхан дурсамжийг энэхүү бүтээлдээ тусгасан хэмээн ярилаа.

May be an image of one or more people and text

Ц.Нарангэрэл эмчийн энэхүү бүтээл нь Амаржих газрын түүхэнд гарч буй гурав дахь бүтээл болж байна.

May be an image of one or more people and text

Номын нээлтэд БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон албаны бусад төлөөлөл, Амаржих газрын хамт олон ах дүүс нь оролцлоо.

May be an image of one or more people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ