
Аргын тооллын 8 сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2026)-Зуны адаг хөхөгчин хонь сарын 21, жил өдөр цагаан нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, од дэлгэрүүлэгч-26, үхэх барилдлагат. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:32-20:23.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Замд явах, даллага авах, газар хагалах, тариа ногоо тарих, эд, мал худалдан авахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, малын үс, ноос хяргахад муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Хөлсний ажилчин авах, гүү барих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, өвчинд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.
-Суудалын өдрийн үр: Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, гөрөөлөхөд сайн. Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.