ХОВД АЙМАГ:08-р сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

May be an image of text

2026 оны 08-р сарын 03-наас 08-р сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
  
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас анхаарал болгоомжтой байна уу! 

Хур тунадас: 07,08,09-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +31...+36 градус дулаан байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ