
Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж улсын цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх "Бөхийн барилдаан" өнөөдөр /2026.08.02/ боллоо.
Барилдаанд улс, аймаг, сумын цолтой 64 бөх оролцсоноос Мөст сумын харьяат, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар үзүүрлэв.

Мөн их шөвөгт Мөнххайрхан сумын харьяат улсын начин Б.Баянмөнх, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Бадрал нар шалгарлаа.

Энэ удаагийн барилдаанд түрүүлсэн бөх 10.0 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 5.0 сая төгрөг, их шөвөгт шалгарсан хоёр бөх тус бүр 2.0 сая төгрөгийн мөнгөн шагнал гардан авлаа.


