
Аргын тооллын 8 сарын 1. Бямба (Санчир) гараг (2026)-Зуны адаг хөхөгчин хонь сарын 18, жил өдөр улаагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, од чөдөр-23, шид барилдлагат. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:28.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Гал тахих, буяны үйл, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Насан буян бүтээх, буян хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Лус тахих, усан балин тавих, газар хагалах, тариа ногоо тарих, эм залахад сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухахад муу.
-Суудалын өдрийн үр: Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, хатуу үйлд сайн. Тээрэм босгох, андгай тавих, чуулахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.