ХАА,Байгаль экологи

Манхан суманд 40 га талбайд татмын ойжуулалтын ажил эхлүүлжээ

Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь “Хусны ширэг” хэмээх газарт 40 га талбайг хамарсан татмын ойжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус талбайд нийт 50 мянган мод тарихаар төлөвлөжээ.Ойжуулалтын ажлыг “МоЭнКо” ХХК-ийн санхүүжилтээр Монгол Улсын тэргүүний ойжуулагч “Ховд Сафари” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд мод тарихын зэрэгцээ тарьсан моддыг ургуулж бойжуулах, арчлах, хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.Татмын ой нь гол, горхи болон усны эх үүсвэрийн дагуух экосистемийн чухал бүрэлдэхүүн хэс
9/29/2026

"БҮЖИН" “Газар тариалангийн шилдэг аж ахуйн нэгж"-ээр шалгарчээ

“Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн нийт 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцжээ. Тус арга хэмжээ, үзэсгэлэн худалдаагаар 6 хоногт нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.Шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг шалгаруулах үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн салбарын үйл ажиллагааг сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой тус арга хэмжээ жил
9/28/2026

Мөст сумын "Баян төл" хоршоо 15 жилийн ойгоо тэмдэглэв

Ховд аймгийн Мөст сумын "Баянтөл" хоршоо нь 125 гишүүнтэй. Хөдөө аж ахуйн малын гаралтай түүхий эдийн анхан шатны тордолт хийж үндэсний үйлдвэрт нийлүүлэх чиглэлээр орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг тус хоршоо байгуулагдаад 15 жил өнгөрчээ. Хоршооны хамт олон энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр 15 жилийн ойгоо тэмдэглэж, амжилт ололтоо дүгнэлээ. Хоршооны хөгжлийн түүх, гишүүдийн хөдөлмөрийн үр дүн, мал аж ахуйн салбарын амжилт, түнш байгууллагуудын хамтын ажиллагааг олон нийтэд танилцуулса
9/20/2026

ХОВД АЙМАГ:Энэ жил малчдын түвшинд 61.5 мянган тн хадлан бэлтгэхээс 65 орчим хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ховд аймаг энэ жил аймгийн Засаг даргын албан даалгавраар малчдын түвшинд 61,5 мянган тн хадлан бэлтгэнэ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр 31,1 мянган тн хадлан бэлтгэж, хадлан бэлтгэлийн ажил 65 орчим хувьтай байна.  Малчин бүр өөрсдийн малын тоо, хэрэгцээндээ тохирсон хадлан бэлтгэх намрын ажил ид өрнөж байгаа бөгөөд Алтай, Булган, Үенч, Зэрэг, Манхан сумын малчдын хадлан бэлтгэх ажил төлөвлөгөөнөөс 80-аас дээш хувийн биелэлттэ
9/3/2026

Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд дунд оврын автобус хүлээлгэн өглөө

Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “МоЭнКо” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Хөшөөт тогтвортой хөгжил сан”-гаас дунд оврын автобусыг тус сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.Шинээр хүлээн авсан автобус нь багш, сурагчдыг сургалтын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ, тэмцээн уралдаан болон бусад шаардлагатай үйл ажиллагаанд аюулгүй, шуурхай тээвэрлэхэд ашиглагдах бөгөөд сургалтын үйл ажиллагаанд сурагчдын хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих нөхцөл
8/26/2026

ХОВД АЙМАГ:Туршилтаар "УСАН ҮЗЭМ" тариалж амжилттай ургуулжээ

Жаргалант сумын иргэн С.Энхтуяа. Газар тариалангийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд нь "Ховд агро парк" ХХК-ийн "Хүлэмж" цогцолборт тариалалт эрхэлж жил бүр ургацын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлсээр байна. Түүний хувьд энэ жил туршилтаар "УСАН ҮЗЭМ" тариалж амжилттай ургуулжээ.Ташрамд мэдээлэхэд:"Хүлэмж" цогцолборт энэ хавар 55 иргэн, аж ахуйн нэгж тариалалт хийж импортыг орлох 10 гаруй нэр төрлийн нарийн ногоо тариалсан байна. Энэ жилийн хувьд тариаланчид илүү т
7/10/2026

ХОВД АЙМАГ:Булган, Үенч суманд шүлхийгээр өвчилсөн 34 малыг устгалд оруулжээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэе. Эх сурвалжийн мэдээллээр энэ өглөөний байдлаар халдвар авсан малын тоо өмнөх өдрөөс нэмэгдээгүй буюу хоёр сумын зургаан голомтод 200 мал өвчилсөн мэдээ хэвээр байна. Харин Булган суманд нийт 18 малыг /Тэмээ-1, Үхэр-17/ Үенч суманд 16 үхэр устгалд оруулжээ.Шүлхий өвчин нь мал, малын гаралтай түүний эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хязгаарлахаас гадна шүлхий өвчнийг устгаж эрүүл
6/4/2026

Булган суманд гарсан Шүлхий өвчний тархалт нэмэгдэж өвчилсөн үхрийн тоо 69 толгойд хүрчээ

Эх сурвалжийн өгсөн мэдээлснээр:Булган суманд гарсан малын гоц халдварт /САТ-1 хэвшил/ шүлхий өвчний тархалт нэмэгдэж өвчилсөн үхрийн тоо 69 толгойд хүрчээ. Тодруулбал,Өнөөдрийн /2026.05.31/-ний 17:20 минутын  Булган сумын Алагтолгой багийн Хужирт гэх газар гурав дах голомт үүсэж тухайн голомтод хоёр айлын 19 үхэр өвчилжээ. Булган суманд нийтдээ гурван голомтын 11 өрхийн 69 толгой үхэр өвчлөөд байна. Мөн өнөөдөр /2026.05.31/ Үенч суманд ижил төстэй шинж тэмдэг илэрч дуудлагын дагуу Үен
5/31/2026

БУЛГАН СУМ:Шүлхий өвчний голомтод 64 өрхийн 5500-аад мал бий

Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр: Өнөөдрийн /2026.05.30-ны 13:00/ байдлаар долоон өрхийн 35 үхэр өвчилсөн. Цаашид нэмэгдэх төлөвтэй. Халдварын голомтод 64 өрхийн 5500 орчим мал бий. Мөн Булган сумын төвөөс 90-ээд км-ийн зайд мөн ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн дуудлагын дагуу мэргэжлийн байгууллага ажиллаж байна гэлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоо
5/30/2026

"Хүнсний аюулгүй байдал-Дотоод хяналт* сургалт зохион байгуулав

"Хүнсний аюулгүй байдал-Дотоод хяналт" сургалтад 14 сумын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү сургалтаар хүнсний аюулгүй байдлын талаар мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаандаа дотоодын хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар арга зүйн мэдлэг олгох, дадлага ажлыг мэргэжлийн сургагч багшийн удирдлага дор явуулснаараа онцлог, үр дүнтэй боллоо гэж зохион байгуу
5/19/2026
Ховдын мэдээ