-Аргын тооллын 9 сарын 17. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 17. Лхагва (Буд) гараг (2025)
-Намрын эхэн хөх бич сарын билгийн 26, шарагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал шороо, найралт эх-7 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:00.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин хонь, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг. Харин могой, морь жилтнээ муу гараг болой.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эрдэм ухаанд суралцах, лам болох, буян номын үйл, ном сонсох, залбирах, өндөр суудалд суух, суурь тавих, угаалга хийх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, мал худалдах, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, өс дарах, бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйл, мал гаргахад муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ