Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгт Газрын гүний дулааны насос, нарны коллектор суурилуулах төсөл хэрэгжлээ



Эрчим хүчний яамны захиалгын дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд баруун аймгуудад нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц, мөн таван байршилд газрын гүний дулааны насос суурилуулах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгт 135 квт-ийн хүчин чадал бүхий газрын гүний дулааны насос, нарны коллектор суурилуулах төслийг хэрэгжүүлсэн байна.  Иймээс энэ сарын 12-ны өдөр "Газрын гүний дулааны насос, нарны коллектор суурилуулах төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэг дээр боллоо.  



Тус цэцэрлэг нь гэр хорооллын бүсэд байрладаг. Дэд бүтэц  хөгжөөгүй учраас нам даралтын зуухаар халаалтаа шийдвэрлэсэн байсан. Энэ нь агаарыг бохирдуулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн хоногт 1-1.2 тонн, сардаа 35-40 тонн нүүрс түлж, халаалт дулааны зардалд 5-6 орчим сая төгрөг зарцуулдаг байсан байна. Тэгвэл дээрх төслийг хэрэгжүүлснээр энэ бүх зардал хэмнэгдсэнээс гадна цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилчид дулаан таатай орчинд сурч, ажиллах боломж бүрдсэн  зэрэг олон давуу тал бий болжээ. 


Энэхүү төслийн гүйцэтгэгчээр Нар энержи селикон метал компани ажиллаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 750 орчим сая төгрөгийн өртөгтэйгээр жил гарангийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус төсөл ийнхүү амжилттай хэрэгжсэнээр цаашид цэцэрлэг, сургууль, гэр хорооллын бүсийн айл өрхүүдийн дулаан хангамжийг уг технологиор шийдвэрлэх бүрэн боломжтойг албаныхан онцоллоо.  

ВИДЕО:



г 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ