Манхан, Мөнххайрхан сумын 12 жилийн дунд сургууль “СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ”-тай боллоо



Монгол Экологи төв ТББ санаачилан Европын холбооны санхүүжилтээр Манхан, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд “СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ” байгуулж хүлээлгэн өглөө. Хойч үедээ эрүүл байгаль, соёлын өв, байгалийн баялаг, экологийн боловсрол олгох зорилготой Монгол Экологи төв ТББ нь Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийнхөө хүрээнд энэхүү танхимыг тохижуулсан байна.



Энд ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан сүүлийн үеийн технологи, компьютер, өндөр хурдны интернэт орчныг бүрдүүлж, ном, хүүхдэд ээлтэй тавилга зэргийг суурилуулжээ.



Монгол Экологи төв ТББ нь яг ийм танхимыг нийслэлийн СХД-ийн лаборатори 12-р сургууль, Налайх дүүргийн лаборатори 119-р сургууль, Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 5-р сургууль, Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын сургууль гээд нийтдээ 9 сургуульд тохижуулсаны 2 нь Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумын сургууль юм. Энэ танхимд сурагчид зөвхөн өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд зориулан ашиглах аж. 



ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ