2021 оны 10-р сарын 11-нээс 10-р сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:12-нд уулархаг нутгаар, 13-нд уулархаг болон нутгийн өмнөд хэсгээр, 18-нд зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи:  11,12,13,14-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй. 14-нөөс хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ