ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 204 хүн эдгэрч, шинээр 121 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 30-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 366 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 109 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 12 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж нийт 15522 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 5, Булган сумаас 33, Буянт сумаас 5, Дарви сумаас 12, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 9, Манхан сумаас 3, Мянгад сумаас 2, Үенч сумаас 12, Чандмань сумаас 2, Ховд сумаас 2, Цэцэг сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 26 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.01/ байдлаар нийт 495 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 229 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 43 нь “Ач заяа” эмнэлэгт, 223 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 54 нь 0-18 насны хүүхэд, 41 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 6, хүнд-41, хүндэвтэр-183, хөнгөн 265 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 658, сумдад 812 нийт /1470/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 204 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13512 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 69 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 9 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56025 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52314 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 59 хүн хамрагдаж нийт 4967 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ