Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 17 км-ийн зайд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо



ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан анхан шатны мэдээллээр дөнгөж саяхан буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны 20:14:40 /Орон нутгийн цагаар/ цагт Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 17 км-ийн зайд байрлах "Шар хөтөл" гэх газар 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлийг нутгийн иргэд ямар нэгэн байдлаар мэдэрсэн байна. Тухайлбал, сумын төвд амьдардаг зарим иргэдийн толгой эргэж дотор муухайрах, гэрлийн бүрхүүл савлах, машин ирээд байшин мөргөх мэт доргилт мэдрэгдсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Харин тус сумын Бургасан багийн малчин н.Алтансүхтэй холбогдоход уулын чулуу нурах шиг л нүргэлсэн чимээ гарсан гэлээ.

Нарийвчилсан мэдээллийг гаргахаар ажиллаж байна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээллээ.  
 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ