Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан залуус халагдлаа



Ховд аймгаас 2019 оны хоёрдугаар ээлжинд хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан залуус өнөөдөр халагдлаа. 
Эдгээр хугацаат цэргийн алба хаагчдыг эцэг эх, ар гэрийнхэн нь аймгийн төв талбайд угтан авсан юм. Энэ үеэр Ховд  аймгийн удирдлага, Цэргийн штабын дарга, холбогдох мэргэжилтнүүд тэдэнд хүндэтгэл үзүүлж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасанд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 



Ийнхүү алба хаагчдын зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлэхийг уриалж байсан юм. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ