Ховд их сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 22 хөтөлбөрөөр 29 мэргэжлийн дагуу элсэлт авна



Ховд их сургууль \ХИС\ нь 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт авахаар бэлтгэл ханган ажиллаж байна. ХИС нь 2020-2021 оны хичээлийн жилд 22 хөтөлбөрөөр 29 мэргэжлийн дагуу элсэлт авна. ХИС-ийг сонгон суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хэд хэдэн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. ХИС-ийн босго оноо 400 байхаар тогтоожээ. ХИС-ийн элсэлтийн бүртгэл 2020 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс долоодугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ цахим хэлбэрээр болон ХИС дээр бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Иймд Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургуульд элсэн суралцахыг урьж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ