Аймгийн хэмжээнд 1 сая гаруй толгой малд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийнэ



Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малын вакцинжуулалтын ажил зохион байгуулж байна.
Тус вакцинжуулалтад 1 сая гаруй толгой малыг хамруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, шөвөг яр, коли-ижбалнад, дуут болон цусан халдвартаас сэргийлэх вакциныг 180 мянга гаруй бод мал, 952 мянга орчим бог малд хийх юм. 
Энэ ажил зургаадугаар сар хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд 17 сумын мал эмнэлгийн  52 нэгжийн 70 орчим малын эмч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээс тодрууллаа.   

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ