Мал эмнэлгийн газарт авто машин хүлээлгэн өгөв



Улс орны хөгжлийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүч болох малчин өрхтэй хамгийн ойр ажиллаж, мал сүргийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий Мал эмнэлэгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ашиглах машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор ХХААЯ, МЭЕГ-аас автомашин олгосон юм. Мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээнд ашиглах LADA  маркын тус автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Мал эмнэлгийн газрын хамт олонд хүлээлгэн өгөв.



 Тус байгууллагын хамт олон  туулах чадвар сайтай автомашинтай болсноор мал, амьтны өвлөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгт ажлаа гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ