Мал төллөлт 1.8 хувьтай үргэлжилж байна



Ховд аймгийн хэмжээнд энэ жил нийт 1 сая 364 мянга 922  хээлтэгч мал төллөнө. Үүнд: ингэ 8256, гүү 41825, үнээ 72531, хонь 513736, ямаа 728574 байгаа аж. Одоогийн байдлаар нийт 25048 мал төллөж, 24719 төл бойжиж байна. Үүнд: ботго 10, унага 30, тугал 641, хурга 10134, ишиг 13904 байна. Ховд аймагт өвөлжилт, хаваржилт хэвийн байгаа ба мал төллөлт 1.8 хувьтай үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ