“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил нялхаст буюу ТҮМЭН ОЛОНД МАШ САЙН



XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тохиож буй.

Шинийн нэгэн Даваа гарагт тохиож буй учир Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу шинийн 1, 2, 3-нд буюу Пүрэв гараг хүртэл бүх нийтээр амрах нь. 

Төмөр (цагаан) хулгана жилд “Хур хэсэг, хэсгээр оровч тариа чухаг болж, зуд турхан больюу” хэмээн зурхайд буужээ.  

Зурхайд тухайн жилийн өнгийг “Шороон үхэр”-ийн зурлагаар тодорхойлох нь түгээмэл хэдий ч “хаан гараг”, “жилийн эзэн гарагийн үр”, “түшмэл гарагийн үр”, “цасан чихрийн амт”, “боовны үр”-ийн зурлага хэмээх арга, билэгдлээр мөн шинжиж, дүрсэлдэг байна.

Ирж буй жилийг “Боовны үр” гэдэг билэгдлээр шинжвэл, энэ жил хур тунадас арвин, газрын шим өгөөж дунд, ургац, үр тариа ногооны гарц бага, хүнсний хангамж бага, үймээн самуун, хямрал тэмцэл их байхыг илтгэж буйг Гандантэгчлэн хийдийн хийдийн хуварга, зурхайч Д.Цогтбаатарын гаргасан цаг улирлын тооны бичигт өгүүлжээ.

Доорх зураглалаас жилийн байцыг ажвал:


 
Нялхаст (түмэн олон) маш сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу. Төрийн цааз чанд хэрэгжиж, улс орон амар түвшин болох сайн. Залуу хүний ажил үйлс бүтэмжтэй. Үр ач дэлгэрэх сайн.
 
Иргэдийн амьдралын хувьд хямрал, тэмцэл их байх нигууртай. Хүйтэн, лусын, бадгана чанарын өвчин гарах магад.
 
Жил ба улирлын эхэн, өндөр уулын бүс, зун, намрын сард цас, бороо, хур тунадас их буй. Тал нутаг, нам дор газар, гуу жалгын ургамлын гарц арвин. Тариа, хүнсний ногооны ургац сайн. Намартаа ургац муу авах. Малд сайн, хүнд муу болой. 

Эх сурвалж: IKON.MN

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ