МОНГОЛБАНК “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аяныг эхлүүллээ



Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ. Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах зорилготой тус аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм байна.

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн. Тэгвэл 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байгаа юм. Иймд болзошгүй залилан, луйвраас иргэдийг хамгаалахад хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ