Ховд аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн 82 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо



Ховд аймгийн Хөгжимт драмын театрын өвөл цагийн уран бүтээлийн 82 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Энэхүү нээлтийн үйл ажиллагаа нь Хөгжимт драмын театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хүндэтгэлийн жагсаалаар эхэлсэн юм. Нээлтийн үеэр цамын бүжиг, магтуу дуу зэрэг уран бүтээлийн дээжээс иргэд олон нийтэд сонирхууллаа.



Мөн 11 дүгээр сарын 20-24-ний өдөр хүртэл Ховд аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа тоглогдох таван шилдэг уран бүтээлийнхээ танилцуулгыг хийж, ард иргэдийг хүрэлцэн ирж үзэхийг уриалсан юм. Хөгжимт драмын театрийн хамт олон өвөл цагийн уран бүтээлийн 82 дахь жилийн нээлтийн үйл ажиллагааныхаа хүрээнд “Норовын намтар” хүүхдийн жүжиг, Цэндийн Олзвойн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан “Эх орны хүү” бүжгийн жүжиг, “Жангар” туульсийн дуулалт жүжиг, Эх монгол орон хүндэтгэлийн концерт зэргийг тусгай хуваарийн дагуу үзэгчдэд толилуулж байна. Мөн 2015 онд үзэгчдийн хүртээл болгосон “Гэгээн муза -12” олон улсын наадмын Гранпри шагналт “Галдан хаан” туульсийн дуулалт жүжгийг энэ онд дахин сэргээн тоглож байгаагаараа онцлогтой.  

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ