Маргааш Монгол хөөмийг “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх түүхэн бахархалт өдөр...



Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлнэ. Түүхэн бахархалт энэхүү үйл явдал энэ оны 10-р сарын 30-ны өдөр болох юм. 



Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцож байна.



Өөрөөр хэлбэл таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл 1400 гаруй хөөмийч "ХҮН ХӨГЖИМ" болсон Монгол хөөмийг "ГИННЕСИЙН НОМ"-д бүртгүүлэх сорилтод оролцох юм. Түүнчлэн Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.



“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг маргааш 11:00 цагт аймгийн БТСГ-т зохион байгуулах ба уг арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид өнөөдөр /2019.10.29/ Ховд аймагт хүрэлцэн ирсэн байна.



Монгол туургатны 1400 гаруй авьяаслаг хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх нэгдсэн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан “Зохион байгуулах хороо” “Дэлхийн хөөмийн холбоо”-той хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ