"Хөгжилтэй аялал" ХХК баруун бүсийн салбараа Ховд аймагт байгуулна

May be an image of text

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт өнөөдөр /2026.01.12/ "Хөгжилтэй аялал" ХХК-ийн захирал Н.Батсайхан болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр "Хөгжилтэй аялал" компанийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

May be an image of one or more people

"Хөгжилтэй аялал" ХХК нь зүүн болон дундад Азийн 30 гаруй оронд аялал зохион байгуулж ирсэн. 11 жилийн туршлагатай, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

Тус компани нь баруун бүсийн салбараа Ховд аймагт байгуулж байна. 

Ингэснээр:

Алслагдсан бүс нутгийн иргэд Ховд аймгаас аяллын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн 3-4 хүн ажлын байртай болох боломж бүрдэж байна.

Үүнээс гадна:

 БНХАУ, ОХУ-аас баруун бүс нутаг, Ховд аймгийг зорьж ирэх жуулчидтай хамтран ажиллана. Татварын орлогоо орон нутагт бүрдүүлж эдийн засагт нь хувь нэмэр болно гэдгээ онцоллоо.

May be an image of one or more people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ