-Аргын тооллын 1 сарын 11. Ням (Адьяа) гараг (2026)



-Аргын тооллын 1 сарын 11. Ням (Адьяа) гараг (2026)
-Өвлийн дунд шар хулгана сарын билгийн 23, хөхөгчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал уул, од тэргүүн дагуул-13, хүчин төгсөх барилдлага. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:21.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Тэрсүүдий өдөр: Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 966166686.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ