-Аргын тооллын 10 сарын 25. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 25. Бямба (Санчир) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 4, улаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, хонгорцог-17 од, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:26-17:46.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин тахиа, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг гаргах, даллага авах, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан болох, хүнийг ханаж, төнөх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хэрүүл тэмцэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, ан гөрөө хийх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ