-Аргын тооллын 10 сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 29, хар нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, тугчин-12 од, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-17:54. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, бэрийн үйл, хурим хийх, эхэлж ном сонсох, эд, мал гадагш өгөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, цэрэг хөдөлгөх, морь уралдаж эхлэх, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, нохой тэжээх, үхэгсдийн үйл, мал гаргах, шарил шатаах, хүүр түлэх, өмнө зүгт явахад муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ