-Аргын тооллын 10 сарын 19. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 19. Ням (Адьяа) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 28, цагаагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, харцага-11 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:17-17:56. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, буян хишгийн даллага авах, хурим хийх бэрийн үйл, гуйлга гуйх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, суурь тавих, угаалга, залбирах, өс дарах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ