
-Аргын тооллын 10 сарын 18. Бямба (Санчир) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 27, цагаан бич, мэнгэ 2 хар, суудал гал, бага морь-10 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-17:58.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин бар, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, хурим хийх, анд бололцох, эвлүүлэх, хүнийг ханаж, төнөх, сайн үйлийг эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, худаг малтах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, замд гарах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.