-Аргын тооллын 10 сарын 17. Баасан (Сугар) гараг (2025)

-Аргын тооллын 10 сарын 17. Баасан (Сугар) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 26, шарагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, их морь-9 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:14-18:00.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: андгай тавих, чуулах, сайн үйлийг эхлэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, тээрэм босгох, хариулга хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ