
-Аргын тооллын 10 сарын 16. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын билгийн 25, шар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, үнэг-8 од, үл зохилдох барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:12-18:02.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бэрийн үйл, нялхасыг гаргах, тангараг тавих, мод таслах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, улаан идээ авах, бусдаар хүндлүүлэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.