
-Аргын тооллын 8 сарын 7. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 13, шар бич, мэнгэ 2 хар, суудал гал, элдэв тэнгэртэн-20 од, үл тохирох барилдлагат өдөр. Намрын уур орох-14:58.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, багш шавь барилдах, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, эвлүүлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, эд, мал худалдан авах, худаг малтах, үхэгсдийн үйл, улайны үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.