
-Аргын тооллын 8 сарын 6. Лхагва (Буд) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 12, улаагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, суулга-19 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:35-20:20.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, тээрэм босгох, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хариулга хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.