
-Аргын тооллын 7 сарын 4. Баасан (Сугар) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 9, хөх нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, тэргүүн дагуул-13 од, үл тохирох барилдлагат өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Бич, тахиа, хонь жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, багш шавь барилдах, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, тангараг тавих, мод таслах, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, малын үс, ноос хяргах, нохой тэжээх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.