-Аргын тооллын 6 сарын 4. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 6 сарын 4. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 9, хөх луу, мэнгэ 3 хөх, суудал гал, харцага-11 од, үл зохилдох барилдлагат өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:45.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

-Аргын тооллын 6 сарын 3. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, харагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, бага морь-10 од, арвидах барилдлагат өдөр. Хутганы ир, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:44.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Харин тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хүнийг ханаж, төнөх, хурим хийх, төрөл садан болох, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, эм найруулах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, ан гөрөө хийх, газар хөндөх, газар тариалангийн үйл, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, замд гарах, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, үхэгсдийн үйлд муу. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ