
6 сарын зурлага.Зуны тэргүүн цагаагчин могой (бага) сар, 8 цагаан мэнгэ, шороо суудал.
-Аргын тооллын 6 сарын 1. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, цагаагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, үнэг-8 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:43.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, их хэрэг үүсгэх, ном унших, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ малгай, хувцас өмсөх, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.