
5 сарын зурлага:Хаврын адаг цагаан луу (их) сар, 9 улаан мэнгэ, гал суудал.
-Аргын тооллын 5 сарын 1. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 4, цагаан морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, гөрөөсөн толгой-4 од, хотол чуулган барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:04.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, мод таслах, морь худалдах, уралдуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хэрүүл тэмцэл, мал хөнгөлөх, мал гаргах, улаан идээ авах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.