
-Аргын тооллын 3 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын 19, улаан нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, эрхтний тэргүүн-15 од, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-19:01.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харин луу, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Үс засуулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн үйл, гал тахих, гүү барих, морь уралдуулж эхлэх, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, ан гөрөө хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, газар хагалах, тариа ногоо тарих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, өглөг өгөх, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах сайн. Эд, мал гадагш өгөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдах, авах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, хурим хийх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.