-Аргын тооллын 5 сарын 30. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)



-Аргын тооллын 5 сарын 30. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 22, хөх морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, чөдөр-23 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:41.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм маш сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Лам хүний, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ