-Аргын тооллын 12 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 12 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын 25, шарагчин гахай, тугчин-12 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр. Их цасны-18:43.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:26-17:00.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ