-Аргын тооллын 12 сарын 2. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 12 сарын 2. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын 20, хөх морь, найралт эх-7 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:01.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, үс засуулах, замд явах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ