-Аргын тооллын 11 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 11 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын 18, хар луу, хэрцгий охин-5 од, суудал гал, мэнгэ 6 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:18-17:02.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, хонь, үхэр, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, ан гөрөө хийх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, замд явах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, мал гаргахад муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ