-Аргын тооллын 10 сарын 8. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 10 сарын 8. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 24, шарагчин гахай, найралт эх-7 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, арвидахын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:00-18:18.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, өвчин эмнэх, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, оёж, хатгах, шинэ дээл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйлд муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ