-Аргын тооллын 9 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2023)



-Аргын тооллын 9 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын 28, харагчин тахиа, үнэг-8 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:24-19:12.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарахад муу.Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ