-Аргын тооллын 9 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2023)



-Аргын тооллын 9 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 27, хар бич, найралт эх-7 од, суудал гал, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр. Их хар, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:23-19:14.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, эвлүүлэх, бэрийн үйл, улайн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, худаг малтах, анд болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ