ХОВД АЙМАГ:Тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцаллаа

7 хүн, автомашин, авто зам ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдсан. Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийжээ.

Шинжилгээний эцсийн хариу бүгд "СӨРӨГ" гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж постуудыг татан буулган хөдөлгөөнийг хэвийн болгосон. 

Тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна. Харин ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар боллоо.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагын 53 албан хаагчдад талархлаа гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

ТАРВАГАН ТАХЛЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ