-Аргын тооллын 7 сарын 16. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 7 сарын 16. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 29, хөхөгчин гахай, хэрцгий охин-5 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:46.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, хурим хийх, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, арилжаа хийх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, замд гарах, мал хөнгөлөхөд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ