Энэ сарын 20-нд ихэнх нутгаар шуурна



2023 оны 03-р сарын 15-ны өдрийн 20 цагаас 03-р сарын 16-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Агаарын температур шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

2023 оны 03-р сарын 17-ноос 03-р сарын 21-нийг хүртэлх 5 хоногийн

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 19,20-нд Алтайн Уулархаг нутгаар болон Алтайн өвөр говиор бага зэргийн хур тунадас, нойтон цас орно.
Салхи: 20-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17метр. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ