-Аргын тооллын 3 сарын 15. Лхагва (Буд) гараг (2023)



-Аргын тооллын 3 сарын 15. Лхагва (Буд) гараг (2023)
-Билгийн тооллын 23, хар бич, онгоц-18 од, суудал ус, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:06-18:56.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин бар, могой, морь, хонь жилтнээмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлдшүтээнд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ