“Мөнгөлөг шагшуурга” хар ус нуурын мөсний баярыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

May be an image of 1 person and outdoors

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор хатан Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг түшиглэн “Мөнгөлөг шагшуурга 2023” цас, мөсний баярыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  
 “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг нөхөрлөлийн санаачлагаар зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувуу болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж байсан түүхтэй. Энэ жилийнх 10 дахь удаагийн цас мөсний баяр нь болж байна.  

May be an image of one or more people and outdoors

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Ховд аймагт аж төрж буй захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 угсаатны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг гадаад, дотоодын аялагч, жуулчид, иргэдэд нэг дор сурталчлахын зэрэгцээ нутгийн баялаг бүтээгчид орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаагаараа ач холбогдол өндөртэй.
Иймээс Хар ус нуурын мөсний баярын хүрээнд 17 сумын олон угсаатны өв соёлын үзүүлбэр, угсаатан бүрийн эд өлгийн соёлыг таниулан сурталчлах гэрүүд, олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, Монгол туургатны Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваа, Мөсний барилдаан,  Олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэр, Тэмээний уралдаан, Морин чарганы үйлчилгээ, Морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ, Бүргэдийн үзүүлбэр, Тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүд явагдлаа. 

May be an image of 2 people, animal and outdoors

Өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгаагаар “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярт оролцох, үзэж сонирхохоор гадаад, дотоодоос ойролцоогоор 10 мянга гаруй хүн Ховд аймаг, тэр дундаа Хар-Ус нуурыг зорин ирдэг байсан.  Тэгвэл  энэ жил мөсний баярт Улаанбаатар хот, зэргэлдээх аймаг сумд, гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид, аялагчид 20 мянга орчим  хүн үзэж, сонирхохоор ирсэн нь  тус наадмын цар хүрээ  өргөжиж,  баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болж байгаагийн нэг жишээ нь юм.
“Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ оны өвлийн аялал жуулчлалын анхны наадам болсоноороо онцлог байлаа. 

ВИДЕО:



May be an image of 5 people and outdoors

May be an image of 5 people, people standing and outdoors

May be an image of 3 people

May be an image of 9 people, horse and outdoors




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ