-Аргын тооллын 1 сарын 22. Ням (Адьяа) гараг (2023)



-Өвлийн адаг харагчин үхэр (их) сар, 9 улаан мэнгэ, уул суудалтай.
-Аргын тооллын 1 сарын 22. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 1, цагаан луу, яруу эгшигт-21 од, суудал гал, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-17:36.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах төөнөх, бэрийн үйл, ном сонсох, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ