Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжих суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж буй
“Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум эхэллээ.
Dаруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож, хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулахад форумын зорилго чиглэж байна.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Э.болормаа Ховд аймагт бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, татахад чиглэсэн боломжид чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Өнөөдөр /2023.01.19/ форумын хүрээнд бизнес, аж ахуйн нэгжүүдийн “Khovd Expo” үзэсгэлэн худалдаа, “Hack for Khovd” хакатоны сүүлийн шатны шалгаруулалт болж байгаа юм.
Мөн “Эрчим хүчний сэргэлт”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалт ба аялал жуулчлал”, “Тээвэр логистик”, “Цахим шилжилт”, “Боловсон хүчин”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж”, “Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр салбар хуралдаанаар үргэлжилж байна.
ВИДЕО: